МИХХ үйлчилгээ

Монголын интернэтийн харилцан холболтын үйлчилгээ ...

МИХХ үйлчилгээ

Монголын Интернэтийн Харилцан Холболт /МИХХ/ нь дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор Монголын интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хооронд холбосон дэд бүтэц бүхий сүлжээний холболт юм.

МИХХ-ын эрх зүйн зохицуулалт:

  • МИХХ–ын үйлчилгээнд баримтлах эрх зүйн баримт бичиг нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-д заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд Монгол Улсын интернэт холболтын үйлчилгээ явуулах талаар баримтлах зохицуулалтын үндсэн чиглэлээр тодорхойлно. Энэхүү зохицуулалтыг Монгол Улсад Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ болон хадгалах дэд бүтэц байгуулах, түүнийг ашиглах, Интернэтийн үйлчилгээ эрхлэх, болон Тоон контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид /Үйлчилгээ эрхлэгч/, “Үндэсний дата төв” УТҮГ дагаж мөрдөнө.

МИХХ–ын тухай:

  • Монголын Интернэтийн Харилцан Холболт /МИХХ/ гэж дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор Монголын интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хооронд холбосон дэд бүтэц бүхий сүлжээний холболт юм. Монголын Интернэтийн Харилцан Холболтын төхөөрөмжид холбогдсоноор Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлдэг /ISP - Internet service provider/ байгууллагууд мөн тэдгээрийн хэрэглэгчид Монгол дотроо хурдны хязгаарлалтгүйгээр өндөр хурдаар өгөгдөл, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ. Мөн МИХХ–нд холбогдсоноор интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дараах үйлчилгээнүүдийн хурд нэмэгдэж, чанар сайжирна.

МИХХ-ын үйлчилгээнд хэрхэн холбогдох вэ?

  1. Тус төвд МИХХ–т холбогдох хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ба ХХЗХ–ны зөвшөөрлийг хавсаргасан байна.

  2. Тус төвөөс гаргасан техникийн нөхцөлийн дагуу бэлтгэл ажлыг хангасан байна.

  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК –д хүсэлт гарган шилэн кабель татах техникийн нөхцөл гаргуулсан байх ба шилэн кабелийн өрөөнд өөрийн шилэн кабелийн үзүүрийг оруулсан байна.

  4. Шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжид холбох 10 метрийн шилэн кабелийн хос жампер бэлтгэх /МИХХ–ын төхөөрөмжид холбогдох тал нь SC толгойтой байх/

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.