“ХАРУУЛ ЗАНГИ – 2016” цахим аюулгүй байдлын тэмцээний аварга тодорлоо
2016-09-16

“ХАРУУЛ ЗАНГИ – 2016” цахим аюулгүй байдлын тэмцээний аварга тодорлоо

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвлшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “TRIDIUM” ХХК, MNCERT/CC, “Үндэсний дата төв” УТҮГ хамтран зохион байгуулсан цахим аюулгүй байдлын “Харуул занги-2016” тэмцээн 2016 оны 09 дүгээр сарын 16 -29 –ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Цахим аюулгүй байдлын “Харуул Занги – 2016” тэмцээнд нийт 174 баг мэдлэг оюун, авьяас чадвараа сорин гурван үеийн турш хасагдах журмаар өрсөлдсөнөөс шалгарч үлдсэн шилдэг 10 баг 2016 оны 09 дүгээр сарын 29 –ний өдөр Цахим аюулгүй байдлын “MNSEC-2016” уулзалт өдөрлөгийн үеэр “The Corporate  hotel & convention center” EVENT HALL –д тэмцээний эцсийн шатанд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

Энэхүү тэмцээн нь оролцогчдын цахим мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг чадварыг ахиулах, илүү ихийг эрэлхийлэн суралцах зэрэг ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор “практик ажиллагаа, цахим халдлага, мэдээллийг шинжлэх” гэсэн 3 төрлийн даалгавар өгөгдсөнөөс тус тэмцээнд “GC” баг 1315 оноогоор тэргүүн байр, “Retards” баг 1054 оноогоор дэд байр, “Unimedia” баг 945 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

I байр - “GC” баг /Өргөмжлөл, 1,5 сая төгрөг, “Тридум” ХХК –ийн гарын бэлэг/

II байр -“Retards” баг /Өргөмжлөл, 1 сая төгрөг, “Тридум” ХХК – ийн гарын бэлэг/

III байр - “Unimedia” баг /Өргөмжлөл, 500 мянган төгрөг, “Тридум” ХХК – ийн гарын бэлэг/

IV байр - “#SaveMazaalai” баг /ЦЕГ -ын ЦГХТХ –ийн батламж, гарын бэлэг/

Тэмцээний эцсийн шатанд багуудын байр эзэлсэн байдал:

Freaquently asked questions

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Do you need help?

Can't find the answer you're looking for? Contact our friendly team