”ХУР” систем

Төрийн мэдээлэл солилцооны систем ...

”ХУР” систем

Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжин хүрэх үйлчилгээ.

“ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийн хүрээнд:

  • “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийг бүрэн ажиллагаанд оруулж, хамгийн эхний цахим үйлчилгээг үзүүлэх,

  • Төрийн үйлчилгээний платформыг үйлчилгээнд нэвтрүүлэх,

  • Төрийн үйлчилгээний цахим порталыг үйлчилгээнд гаргах,

ХУР системд холбогдох мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://developer.xyp.gov.mn

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

  • Шинээр үйлчилгээнд холбогдох бол:

    • “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам”-д үйлчилгээ авах хүсэлтээ албан бичгээр илгээнэ.

    • “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам”-тай байгуулсан гэрээнд үндэслэн төрийн байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдийн холболтыг Үндэсний Дата Төв хийнэ.

  • Сервис нэмэх бол:

    • Гэрээ байгуулсан байгууллагууд сервис нэмүүлэх токений мэдээллийг сервисийн жагсаалтын (WS100... гэх мэт) хамтаар албан хүсэлтээр Үндэсний Дата Төвд ирүүлнэ.

ЗААВАР ЗӨВЛӨМЖ:

  • https://developer.xyp.gov.mn цахим хуудаснаас веб сервисийн жагсаалт, холбогдох заавар, системд холбогдох, гэрчилгээ нэмэх, тохиргоо шалгах веб сервис дуудах, клиент жишээ кодуудыг харах боломжтой.

  • Шаардлагатай тохиолдолд  санал хүсэлт , алдааны мэдээллээ хавсаргаад  info@datacenter.gov.mn цахим хаяг руу илгээнэ үү.

НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ:

1. “ХУР” систем төрийн мэдээлэл солилцооны системд шинээр холбогдох хүсэлт хэрхэн гаргах вэ?

  • Шинээр үйлчилгээ авах хүсэлтээ "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам"-д албан бичгээр ирүүлэх ба үйлчилгээг ашиглах зориулалт, хариуцах мэргэжилтний мэдээллийг тусгасан байна.

  • Бусад техникийн тусламж заавар зөвлөгөөг "developer.xyp.gov.mn" цахим хуудаснаас харах боломжтой.

2. Үйлчилгээний сервис нэмэх, хасах асуудлаар хаана хандах вэ?

  • Гэрээ байгуулсан байгууллагууд сервис нэмэх тохиолдолд тухайн сервисийн нэр болон өөрийн эзэмших токений хамт албан хүсэлтээр Үндэсний Дата Төвд ирүүлнэ.

3. Төлбөр тооцооны асуудлаар хаана хандах вэ?

  • Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн талаар "billing.datacenter.gov.mn" хэрэглэгчийн цахим хуудсанд өөрийн хандах эрхээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. Сервисийн жагсаалт болон холбогдох заавар хаанаас авах вэ?

  • “Developer.xyp.gov.mn” цахим хуудаснаас веб сервисийн жагсаалт, холбохдох зааврыг харах боломжтой.

Freaquently asked questions

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Do you need help?

Can't find the answer you're looking for? Contact our friendly team