Төрийн цахим шуудан

Төрийн байгууллагын цахим шуудан ...

Төрийн цахим шуудан

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

  • Үйлчилгээ авах хүсэлтээ манай байгууллагад албан бичгээр илгээнэ. /Албан бичиг дээр хариуцах ажилтны утасны дугаар болон и-мэйл хаягийг тусгасан байх шаардлагатай. Gov.mn домэйн эрхийн талаар тодорхой мэдээллийг албан бичиг нь дээрээ бүрэн гүйцэд тусгах/

  • Тухайн үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн тантай холбогдож гэрээний төсөл илгээх бөгөөд танд тус үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг өгөх болно. /үйлчилгээний журмын дагуу хандах эрхийг олгоно/

  • 2 талаас гэрээ байгуулагдаж эцэслэн баталж зурагдсаны дараа манай байгууллагын тус үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн и-мэйл хаягаар хандалтын эрхийг илгээнэ.

БҮРТГЭЛТЭЙ Э-МЭЙЛ ХАЯГ ШИНЭЧЛЭХ:

  • Хэрэв үйлчилгээний эрхийг авах бүртгэлтэй и-мэйл хаяг ашиглалтгүй болсон, өөр хаягт шинэчлэн авах шаардлагатай болсон тохиолдолд тухайн хаягаас и-мэйлээр хүсэлт илгээх, эсвэл албан бичгээр хүсэлт гаргах шаардлагатай.

  • Тус хүсэлтэд удирдлагын эрхийг шилжүүлж авах хүний нэр, утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Ингэснээр бид хандалтын эрхийг шинээр бүртгүүлсэн и-мэйл хаягаар шинэчлэн илгээх юм.

НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ:

1. Цахим шуудангийн хэрэглэгч хэрхэн үүсгэх вэ?

  • Төрийн байгууллагын цахим шуудангийн систем ашиглах гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу.

2. Цахим шуудан болон удирдлагын CPanel-д хандахгүй байна. Хэрхэн шийдвэрлэх вэ?

  • Цахим шуудангийн удирдлагын хэсэгт алдаатай нэвтрэх оролдлого олон давтан хийх, тухайн сүлжээний хаягаас сэжигтэй хандалт илэрсэн тохиолдолд тухайн IP хаягийг систем автоматаар блок хийдэг бөгөөд энэ тохиолдолд гадаад IP хаягаа бидэнд илгээж шалгуулах шаардлагатай.

  • Гадаад хаяг шалгах зааврыг https://customer.datacenter.gov.mn хэрэглэгчийн системийн Мэдлэгийн сан хэсгээс авна уу. Холбоос: https://customer.datacenter.gov.mn/index.php?rp=/knowledgebase/8/-IP---.html

3. CPaneL-ийн нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд яаж сэргээж авах вэ?

  • Цахим шуудангийн удирдлагын нэр нууц үгээ мартсан тохиолдолд та өөрийн бүртгэлтэй цахим шуудангийн хаягаасаа info@datacenter.gov.mn хаягт нууц үг сэргээх хүсэлт илгээх эсвэл хэрэглэгчийн системээр хүсэлт үүсгэн илгээснээр сэргээж авах боломжтой.

  • Эсвэл та https://customer.datacenter.gov.mn хэрэглэгчийн системд нэвтрэн тус системээс “CPanel” удирдлагын хэсэгт шууд хандах боломжтой.

4. Цахим шуудангийн удирдлага болон хэрэглэгчийн нууц үгийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд яаж сэргээж авах вэ?

Freaquently asked questions

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Do you need help?

Can't find the answer you're looking for? Contact our friendly team