Зохиомол сервер /VPS/

Уян хатан сонголт бүхий үйлчилгээний багцууд...

Зохиомол сервер /VPS/

ДАВУУ ТАЛ

Төсөвт хэмнэлттэй

Өндөр дүнтэй серверийн тоног төхөөрөмж худалдан авахгүй учир хөрөнгө оруулалтын зардал багатай.

Ажиллагааны хувьд уян хатан

Хэрэгцээнээсээ хамаарч серверийн үзүүлэлтүүдийг хүссэн үедээ нэмэгдүүлж, багасгаж өөрчлөх боломжтой.

Үйлдлийн системийн хувьд сонголттой

Ямар ч үйлдлийн систем суулгаж, хүссэн програм, үйлдлээ тохируулах боломжтой.

Онлайнаар удирдах боломж

Вэб болон клиент програмын тусламжтайгаар серверээ хаанаас ч онлайнаар удирдах боломжтой.

24/7 Мониторинг

Цахим үйлчилгээний систем, сүлжээний хяналт болон онлайн тусламж.

Эко технологи

Байгаль орчинд ээлтэй технологиор шийдсэн.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

  • Үйлчилгээ авах хүсэлтээ манай байгууллагад албан бичгээр илгээнэ./Албан бичиг дээр хариуцах ажилтны утасны дугаар болон и-мэйл хаягийг тусгасан байх шаардлагатай/

  • Тухайн үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн тантай холбогдож гэрээний төсөл илгээх бөгөөд танд тус үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг өгөх болно. (үйлчилгээний журмын дагуу үйлчилгээг олгоно)

  • 2 талаас гэрээ байгуулагдаж эцэслэн баталж зурагдсаны дараа манай байгууллагын тус үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн и-мэйл хаягаар хандалтын эрхийг илгээнэ.

БҮРТГЭЛТЭЙ Э-МЭЙЛ ХАЯГ ШИНЭЧЛЭХ:

  • Хэрэв үйлчилгээний эрхийг авах бүртгэлтэй и-мэйл хаяг ашиглалтгүй болсон, өөр хаягт шинэчлэн авах шаардлагатай болсон тохиолдолд тухайн хаягаас и-мэйлээр хүсэлт илгээх, эсвэл албан бичгээр хүсэлт гаргах шаардлагатай.

  • Тус хүсэлтэд удирдлагын эрхийг шилжүүлж авах хүний нэр, утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Ингэснээр бид хандалтын эрхийг шинээр бүртгүүлсэн и-мэйл хаягаар шинэчлэн илгээх юм.

ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:

  • Та үйлчилгээний багцуудын мэдээллийг дараах линк-ээр орж харах боломжтой

НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ:

1. Зохиомол серверийн удирдлагын vcenter-ийн нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд яаж сэргээж авах вэ?

  • Зохиомол серверийн удирдлагын хэсэгт нэвтрэх нууц үг нь 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Дээрх хугацаа дуусахаас өмнө тогтмол шинэчлэх шаардлагатай.

  • Хэрэв шинэчилж амжилгүй нууц үг хүчингүй болсон бол бүртгэлтэй хаягаасаа “info@datacenter.gov.mn” хаягт нууц үг сэргээх хүсэлт илгээн сэргээж авах боломжтой.

  • Төрийн зохиомол серверийн хандалтын эрхүүдийг шинэчлэхдээ "PGP" түлхүүрээр шифрлэж илгээх тул та бүртгэлтэй администраторын цахим шуудангаа "pgp.datacenter.gov.mn" түлхүүрийн санд бүртгүүлэн "PGP" түлхүүр үүсгэн ашиглана уу

2. “PGP” түлхүүрийг хэрхэн үүсгэж ашиглах вэ?

  • “PGP” түлхүүр үүсгэх, ашиглах гарын авлагатай холбоо-холбоосоор орж танилцана уу.

3. Зохиомол серверийн үйлдлийн системийг өөрчлөх тохиолдолд яах вэ?

  • Бүртгэлтэй хаягаасаа шинээр үйлдлийн систем суулгах зохиомол серверийн нэр, IP хаяг, шинээр суулгах үйлдлийн системийн мэдээллийн “info@datacenter.gov.mn” хаягт илгээх буюу хэрэглэгчийн системээр хүсэлт илгээснээр Үндэсний дата төвийн инженерүүд таны серверт шинэ үйлдлийн системийг суулгахад бэлтгэж өгнө.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.