”ДАН” систем

Танилт нэвтрэлтийн систем ...

”ДАН” систем

Танилт нэвтрэлтийн систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой систем юм.

ДАН танилт нэвтрэлтийн системийг 1 удаа ашиглан нэвтэрснээр тус системд холбогдсон бүх төрлийн системүүд рүү нэвтрэх эрхтэй болно.

ХҮРТЭЭМЖТЭЙ БҮРТГЭЛ

ХЯЛБАР НЭВТРЭЛТ

  • Банкны эрхээр нэвтрэх

  • Тоон гарын үсэг ашиглан нэвтрэх

  • Нэг удаагийн код (OTP) ашиглан нэвтрэх

  • Биометр (нүүр, хурууны хээ) -ээр нэвтрэх

  • Итгэмжлэлээр бүртгүүлэн нэвтрэх

  • KYC /VIDEO CALL, Document/

  • Банкны эрх

  • Тоон гарын үсэг

  • Нэг удаагийн код (OTP)

  • Хүүхдийн нэвтрэлт

  • QR code

  • Deep link

  • Итгэмжлэлээр нэвтрэх

  • Google/MS Authenticator

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

  • Шинээр үйлчилгээнд холбогдох бол:

    • “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам”-д үйлчилгээ авах хүсэлтээ албан бичгээр илгээнэ.

    • “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам”-тай байгуулсан гэрээнд үндэслэн төрийн байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдийн холболтыг Үндэсний Дата Төв хийнэ.

  • Сервис нэмэх бол:

    • Өмнөх гэрээтэй байгууллагууд сервис нэмүүлэх тохиолдолд тухайн сервисийн нэр болон өөрийн токений мэдээллийн хамтаар албан хүсэлтийг тухайн гэрээг байгуулсан газар /Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам эсвэл Үндэсний Дата Төв/-д ирүүлнэ.

ЗААВАР ЗӨВЛӨМЖ:

  • Developer.sso.mn цахим хуудаснаас системд холбогдох, веб сервис дуудах хувилбар, веб сервисийн жагсаалт, сервис дуудах жишээ кодуудыг харах боломжтой.

  • Шаардлагатай тохиолдолд санал хүсэлт , алдааны мэдээллээ хавсаргаад https://info@datacenter.gov.mn цахим хаяг руу илгээнэ үү.

НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ:

1. Танилт нэвтрэлтийн нэгдсэн системд шинээр холбогдох хүсэлт хэрхэн гаргах вэ?

  • Шинээр үйлчилгээ авах хүсэлтээ "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам"-д албан бичгээр ирүүлэх ба үйлчилгээг ашиглах зориулалт, хариуцах мэргэжилтний мэдээллийг тусгасан байна.

  • Бусад техникийн тусламж заавар зөвлөгөөг "developer.sso.gov.mn" цахим хуудаснаас харах боломжтой.

2. Төлбөр тооцооны асуудлаар хаана хандах вэ?

  • Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн талаар "billing.datacenter.gov.mn" хэрэглэгчийн цахим хуудсанд өөрийн хандах эрхээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

3. Сервисийн жагсаалт болон холбогдох заавар хаанаас авах вэ?

  • Developer.sso.gov.mn” цахим хуудаснаас веб сервисийн жагсаалт, холбогдох зааврыг харах боломжтой. Шаардлагатай тохиолдолд санал хүсэлт , алдааны мэдээллээ хавсаргаад info@datacenter.gov.mn цахим хаяг руу илгээнэ үү.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.