Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ.
Тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болох “Цахим Дорноговь” өдөрлөг 2026 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдаж, олон талт арга хэмжээг зохион байгуулсан.

Өдөрлөгийн хүрээнд Үндэсний Дата Төв УТҮГ-аас дараах сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:
Төрийн албан хаагчдад зориулан төрийн мэдээллийн сан хариуцсан байгууллагуудаас үзүүлдэг мэдээллийн технологийн үйлчилгээний талаар танилцуулга, мэдлэг олгох сургалт
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтнуудад төрийн байгууллагын үндсэн болон дэмжих системүүд болох ХУР, ДАН системүүдийн уялдаа холбоо, хэрэглээ, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй сургалт, мэдээллийг хүргэсэн.

Эдгээр сургалт, үйл ажиллагаа нь төрийн байгууллагуудын цахим чадавхыг нэмэгдүүлэх, системүүдийн уялдаа холбоог сайжруулах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулахад бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.
