“ЦАХИМ ДОРНОГОВЬ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЦАХИМ ДОРНОГОВЬ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ.

Тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болох “Цахим Дорноговь” өдөрлөг 2026 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдаж, олон талт арга хэмжээг зохион байгуулсан.

Өдөрлөгийн хүрээнд Үндэсний Дата Төв УТҮГ-аас дараах сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:

  • Төрийн албан хаагчдад зориулан төрийн мэдээллийн сан хариуцсан байгууллагуудаас үзүүлдэг мэдээллийн технологийн үйлчилгээний талаар танилцуулга, мэдлэг олгох сургалт

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтнуудад төрийн байгууллагын үндсэн болон дэмжих системүүд болох ХУР, ДАН системүүдийн уялдаа холбоо, хэрэглээ, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй сургалт, мэдээллийг хүргэсэн.

Эдгээр сургалт, үйл ажиллагаа нь төрийн байгууллагуудын цахим чадавхыг нэмэгдүүлэх, системүүдийн уялдаа холбоог сайжруулах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулахад бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.